“Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ болон “Иргэний оролцоотой ногоон сэтгэлгээ” ТББ хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг санамж бичиг нь байгаль орчны хамгаалал, ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих үндсэн зорилготой.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиров. Үүнд:
- Байгаль орчны нөөц, экосистемийн үйлчилгээ, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл болон ногоон хөгжлийн чиглэлээр хамтарсан судалгаа, шинжилгээ хийх;
- Иргэд, олон нийтийн байгаль хамгаалах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх сургалт, семинар, дадлага зохион байгуулах;
- Судалгаа, сургалтын үр дүнд үндэслэн гарын авлага, зөвлөмж, мэдээллийн бүтээгдэхүүн хамтран боловсруулах, хэвлэн түгээх;
- Хамтын судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, тайлан хэлбэрээр эмхэтгэн, дотоод болон олон улсын хурал, уулзалтад танилцуулах;
- Байгаль орчны талаарх мэдээ, мэдээллийг цахим хуудас болон нийгмийн сүлжээгээр олон нийтэд хүргэж, хамтын ажиллагааны үр дүнг сурталчлах.
- Санамж бичгийн дагуу талууд хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх хариуцах юм.
