Дархан-Эрдэнэтийн замд давс цацжээ


Дархан-Эрдэнэт чиглэлийн авто зам саадгүй байна. Энэ чиглэлийн авто замын 11-72 дахь км-т халтиргаа гулгаа үүссэн аж. Тиймээс “АЗЗА нэгтгэл” ТӨХК-ийн Дархан салбар уг зам дээр өчигдөр гараар болон олон үйлдэлт “Камаз”-аар давс цацав.

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын 176-224 дахь км-ийн зорчих хэсэгт тогтсон цасыг ковшоор хусаж зайлуулан, тойрог уулзвар, хурд сааруулагчтай хэсэгт давс, бодис цацжээ. Хустайн даваанд цас орсон үед цацах элсэн овоолгыг сэргээж байна.

Өнгөрсөн хоногт дараах газруудад цас орлоо. Үүнд:

  • Булган аймгийн 5 суманд 2 мм,
  • Дархан-Уул аймгийн 4 суманд 2.6 мм,
  • Завхан аймийн 12 суманд 0.1-1.6 мм,
  • Орхон аймгийн 2 суманд 2 мм,
  • Өвөрхангай аймгийн 7 суманд 0.2 мм,
  • Сэлэнгэ аймгийн 3 суманд 0.1-0.3 мм,
  • Хөвсгөл аймгийн 5 суманд 2 мм цас орсон.
  • Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *