Теннисний тэмцээний үеэр 2 үзэгчийн зүрх зогсжээ


Итали улсын Турин хотод болж буй “ATP Finals” тэмцээнд теннисний Дэлхийн шилдэг тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэгвэл даваа гарагт Лоренцо Музетти, Тэйлор Харри Фриц нарын тоглолтын үеэр 2 үзэгчийн зүрх зогсон, амиа алджээ. Нэг нь 70, нөгөө нь 78 настай энэ хоёр үзэгчийн зүрх даваа гарагт өөр өөр цагт зогсжээ.

Тэдэнд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн боловч харамсалтай нь хоёуланг нь аварч чадаагүй байна. Италийн Теннисийн Холбоо амиа алдсан 2 үзэгчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *