Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн хэмээн нэгэн иргэн Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Түүнийг цэц хүлээн авч, маргаан үүсгэлээ.
УИХ-аас 2024.05.16-нд баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д албан ёсоор тавьсан бол УИХ уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан. Энэ нь Үндсэн хуулийн 43.1 дэх хэсгийн “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.
