Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томиллоо


Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр (2025.11.12) Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Довдонгийн Даваанямыг томиллоо. Д.Давааням эрхзүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр. Цагдаагийн байгууллагад мөрдөгч, Гадаадын иргэн харьяатын газар, ХЗДХЯ, УБЕГ-т удирдах албан тушаал хашиж байв. Төрийн албанд 25 жил ажилласан туршлагатай.

Ерөнхий сайд Г.Занданшатар түүнд бүртгэлийг бүрэн цахимжуулах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй болгох, бүртгэлтэй холбоотой мэдээллийн сангийн аюулгүй, найдвартай байдлыг сайжруулах үүрэг даалгавар өглөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *