Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяаг чөлөөллөө


Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалаас З.Нарантуяаг чөлөөлжээ. Түүнийг холбогдох хууль зөрчин томилсон гэж үзсэн байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ “Төрийн өмчит компаниудын удирдлагыг цаашид нээлттэй, үе шаттайгаар сонгон шалгаруулна” гэв.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, З.Нарантуяаг гүйцэтгэх захирлаар томилсон юм. Тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Батаа өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул түүний оронд УИХ-ын гишүүн З.Нарантуяаг томилсон байдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *