Бөөний худалдааны төвд гал гарчээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXI хороонд орших бөөний худалдааны төвд 11-р сарын 12-ны 14:37 цагт гар гарлаа. Иргэн Б-н 18х17 метрийн хэмжээтэй 3 давхар бөөний худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах 10х10 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн 3х5 метрийн хэмжээтэй хэсэгт эд хогшил, бараа материал шатжээ. 2 болон 3 дугаар давхрын 4х5 метр талбай уг галд хайрагдсан бол 2х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөө бүрэн шатсан байна. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид уг галыг унтраав. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *