Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвөөс энэ сарын 12-нд Ховд аймгийн Хар уулыг зорьсон иргэд Ховд голыг машинаар гарах үед мөс цөмөрчээ. Үүнээс улбаалж хүний амь эрсдээгүй ч машин нь живсэн байна.
Гол, мөрөн, нуурын ус гүйцэд хөлдөөгүй, мөсөн бүрхүүл зузаараагүй байгаа энэ үед мөсөн дээгүүр машинтай болон явган явахгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
