Завхан аймгийн Баянтэс сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км зайд өчигдөр /2025.11.16/ 17:59:19 цагт газар 4 магнитудын хүчтэй хөдлөлт боллоо. Уг чичирхийллийн төв нь газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 49.85, 96.84-т үүссэн гэж ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн мэдээллээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн байна. ОБЕГ-ын мэдээллээр ямар нэг хохирол учраагүй аж.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймгийн сумд:
- Завхан аймгийн Баянтэс сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км
- Завхан аймгийн Асгат сумын төвөөс хойд зүгт 51 км
- Завхан аймгийн Баянхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км
