Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ыг зорилоо


Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.17) ОХУ-ыг зорилоо. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралд ажиглагчаар оролцох юм байна. Өнөө жилийн уг хурлыг ОХУ зохион байгуулж буй аж. Москва хотод энэ сарын 17-18-нд болж буй тус хуралд манай улс ажиглагчийн байр сууринаас оролцож байна. Ерөнхий сайдтай хамт Шадар сайд Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар явжээ.

ШХАБ-д манай улс ажиглагчийн статустай. ШХАБ-ын гишүүн 10 орноос гадна ажиглагч улс орнуудын Засгийн газрын тэргүүнүүд тус хуралд оролцдог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *