МАН-ын их хуралд гадаадын төлөөлөгчид оролцжээ


Монгол ардын намын 31 дүгээр их хуралд Монгол Улсад суугаа зарим улсын Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг урин оролцуулжээ. Элчин сайдын 13 яам, олон улсын байгууллагын 2 төлөөлөл уг урилгыг хүлээн авч, хуралд оролцсон аж. 6 улсын Элчин сайд биечлэн ирсэн байна.
Мөн Олон улсын улс төрийн намуудын нэгдэл Социнтерн, Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал, хэд хэдэн орны намуудаас тус намын 31 дүгээр их хуралд мэндчилгээ ирүүлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *