Суудлын машин онхолдож, 2 хүн машиндаа хавчуулагджээ


Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт орших авто замын хажуу руу өнгөрсөн шөнө суудлын машин онхолджээ. Уг машины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдан, гарч чадаагүй аж. 63 настай, эрэгтэй, иргэн Б “Toyota Prius-30” загварын суудлын машиндаа 33 настай, эмэгтэй Ч-тэй хамт хавчуулагджээ.

Замын цагдаа 11-р сарын 16-ны 23:47 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангид дуудлага өгчээ. Тус ангийн албан хаагчдыг 10 минут ажиллан, тэднийг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмчид хүлээлгэн өгсөн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *