Азийн боксчидын аваргыг Монголд шалгаруулна


Азийн боксын холбоо 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улсуудыг зарлалаа. Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол Улсад олгожээ. Манай улс эрэгтэйчүүдийн ААШТ-ийг 2007 онд, эмэгтэйчүүдийнхийг 2012 онд эх орондоо зохион байгуулсан юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн ААШТ-ийг 19, эмэгтэйчүүдийнхийг 14 жилийн дараа эх орондоо дахин зохион байгуулахаар болов. Энэ 2 тэмцээнийг хамтад нь зохион байгуулах эрх авсан нь онцлог юм.

Уг тэмцээн 2026.03.28-2026.04.11-ний хооронд Улаанбаатар хотод болно. 5 дугаар сарын 1-16-нд U15, U17 насны ААШТ-ийг Узбекистан улсын Ташкент хотод болох бол U19, U23 насныхны тэмцээнийг Индонез улсын Жакарта хотод 7 дугаар сарын 3-16-нд зохион байгуулахаар товложээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *