Израилын шоронд 98 палестин иргэн амиа алджээ


2023 оны 10-р сараас хойш Израил улсын шоронд сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 98 палестин иргэн амиа алдсан гэж Израилд байрлалтай хүний эрхийн байгууллага мэдээллээ. Израилд хоригдож байхдаа сураггүй алга болсон палестин иргэн олон байгаа тул амиа алдсан хүний тоо үүнээс ч олон байх магадлалтай гэж тус байгууллага мэдээлсэн байна.

Израилын шоронд хоригдож байсан палестинчууд бие махбодын хүчирхийлэл болон эмнэлгийн туслалцаа авч чадаагүй зэрэг шалтгаанаар Израилын хорих ангид амиа алдсан гэж Израилын эмнэлгийн ажилтнууд болон хүний эрхийн төлөөх идэвхтнүүдээс бүрдсэн PHRI байгууллага мэдээлжээ.

Амиа алдсан 98 палестин иргэний 48 нь Израилын шоронд байцаагдаж байхдаа амиа алдсан бол 52 нь Израилын цэргийн хуаранд хоригдож байхдаа нас барсан байна.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *