Кино урлагийн салбар болон орлон тоглогчдын төлөө гаргасан хөдөлмөр, нөлөөг нь үнэлж Кино урлаг, шинжлэх ухааны академиас Том Крузад Оскарын хүндэтгэлийн шагнал гардууллаа. Том Круз анх 1981 онд “Endless Love” киноны туслах дүрд тоглож, кино урлагийн салбарт орж ирж байв. Өдгөө 63 настай тэрээр 45 жилийн карьертаа анх удаа Оскар гардан авчээ. Оскарын шагнал хүртсэн талаараа Том Круз “Кино бүтээнэ гэдэг миний хувьд зүгээр нэг ажил биш. Харин миний хэн болохыг илэрхийлдэг зүйл. Бид хаанаас ирсэн нь үл хамааран, кино театрт хамтдаа инээлдэж, гоё мэдрэмж мэдэрч, огшиж, итгэл найдвар төрдөг. Энэ бол кино урлагийн хүч, нөлөө юм” гэж хэлжээ.
Цаашид юу хийх талаараа Том Круз “Би кино урлагийн төлөө чадах бүхнээ хийх болно гэдгийг та бүхэн мэдээсэй. Би шинэ дуу хоолойг дэмжин, хамгаалж, кино урлагийг хүчтэй болгодог зүйлсийг хадгалж үлдэхийн төлөө бүхнээ зориулах болно. Харин үүндээ олон яс хугалалгүйгээр хүрнэ гэж найдаж байна” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
