Ливан улсын дүрвэгчдийн хуаранд Израил цохилт өгсний улмаас 13 хүн амиа алджээ


Ливан улсын өмнөд хэсэгт орших дүрвэгчдийн хуаранд Израил цохилт өгсний улмаас 13 хүн амиа алдсан гэж Ливаны эрүүл мэндийн яам мэдээлжээ. Мөн өөр олон арван хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Ливан улсын Сидон хотын гадна орших Айн аль Хилве хуаран руу Израилийн талаас дроноор халдаж, 3 пуужин харважээ.

Израилийн тал уг дайралтын талаар “Израил улсын эсрэг террорист ажиллагаа явуулахаар бэлдэж байсан Хамас бүлэглэлийн бэлтгэлийн баазыг онилсон” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *