Засгийн газар 2024 онд 200 дугаар тогтоол гаргаж, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлж, олон талт арга хэмжээ зохион байгуулж байна. Монгол бахархлын өдөрт зориулан “Чингис хааны удмын хутагт: Дорнын их сэргэн мандалт” тусгай үзэсгэлэнг Чингис хаан үндэсний музейд 11-р сарын 20-29-нд гаргаж байна.
Тус үзэсгэлэнд Өндөр гэгээн Занабазарын мутрын шилдэг бүтээлүүдийн дээжээс олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа юм. Түүний дахин давтагдашгүй бүтээлүүдийг нэгэн дор үзэх боломжийг бүү алдаарай.
Занабазарын шилдэг бүтээлүүдийг Монгол бахархлын өдрөөр
