Хилийн заставт багийн бага сургууль нээгдлээ


Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Давст сумын Боршоо боомт, Ховд аймгийн Үенч сумын хилийн заставт багийн бага сургууль нээгдлээ.

Багийн бага сургууль нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чөлөөт бүс болох, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, малчдын хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийнхаа дэргэд бага боловсрол эзэмших боломжийг нэмэх зорилгоор эхэлж буй ажил юм. “Багийн бага сургууль” төслийн хүрээнд ашиглалтад орсон эдгээр сургууль тус бүр 75 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд барилгын зураг төсөл, барилгын ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа нэгж байгууллагуудын мэргэжлийн баг хийж гүйцэтгэсэн байна.

Хүүхэд бүр боловсрол эзэмших эрхтэй. Гэвч өнөөдөр Монгол Улсад байгаа 1,575 багийн дөнгөж 44-т бага сургууль үйл ажиллагаа явуулж, 36,000 гаруй хүүхэд жилийн есөн сарын туршид гэр бүлээсээ хол суралцаж байна. Тиймээс энэхүү төсөл 6–10 насны бага ангийн хүүхдүүдийг гэрийнхээ ойролцоо сургуульд хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байгаагаараа нэн онцлог юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *