“Чингис хаан” одонг хуульч С.Нарангэрэлд хүртээнэ


“Чингис хаан” одонг шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээхээр болжээ. Хуульч С.Нарангэрэлийн эцэг Б.Содовсүрэн 16 настайдаа Улаанбаатар хотын шүүхийн нарийн бичгийн дарга, 18 настайдаа Улаанбаатар хотын шүүхийн орлогч дарга, 19 настайдаа Булган, Сэлэнгэ аймгийн шүүхийн даргаар ажиллаж байжээ. 1992 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.

2018 онд МУИС-ийн эмирет профессор цол хүртсэн байна. Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр маргааш (2025.11.21) тохионо. Монгол Улсын нэрийг олон улсын тавцанд өргөсөн иргэн, байгууллагыг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *