Трампийн захиргаа Орос-Украины дайныг зогсоох 28 үе шаттай төлөвлөгөө Зеленскийд танилцуулжээ


Пүрэв гарагийн өглөө Трампийн захиргаа Орос-Украины дайныг зогсоох 28 үе шаттай төлөвлөгөөг Украины ерөнхийлөгч Зеленскийд танилцуулжээ. Уг төлөвлөгөөнд Украиныг НАТО шиг хамгаалалтад авах шаардлага тусгасан байна.

Уг төлөвлөгөөг зөвшөөрвөл Украины тал газар зүүн бүсийн газар нутгынхаа зарим хэсгийг Оросод өгч, цэргийн армийнхаа хэмжээг багасгаж, НАТО-гийн гишүүн орноор хэзээ ч элсэхгүй, мөн хэд хэдэн зөвшөөрөхөд хэцүү шаардлагыг биелүүлэх хэрэгтэй болно.

Хэдийгээр Трампийн захиргаа Украины талд маш хатуу шаардлагууд тавьж байгаа ч гэлээ, Украин хэрэв энэ шаардлагыг зөвшөөрвөл АНУ-ын хамгаалалтад орох юм. Украины газар нутаг руу ирээдүйд аль нэг улс довтолвол, АНУ болон Европийн холбоотон орнууд үүнийг өөрсдийнх нь газар нутаг руу довтолж байна гэж үзэж, Украиныг хамгаална гэсэн үг.

Эх сурвалж: ABC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *