“Чингис хаан” жүжгийг толилууллаа


Монгол бахархал” уриа дор тэмдэглэн өнгөрүүлж буй Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ойг тохиолдуулан, өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билигт сайн өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хамт олон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын санаачилгаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газартай хамтран зохион байгуулж үзэгчдэд толилууллаа.
Тоглолтын үеэр

  • Монголын түүхэн, онцлох үйл явдлууд, язгууртнуудын дүр төрх, эх түүхийн өнгө аясыг илэрхийлсэн зураач Б.Хонгорзулын уран зургийн үзэсгэлэн,
  • “Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит бүтээгдэхүүнүүд
  • Монгол уран бичгийн уламжлал, гоо зүйг бүтээлчээр илэрхийлсэн Уран бичээч Л.Амарсайханы каллиграфийн үзэсгэлэн, үзүүлбэр тус тус дэлгэлээ.

Тоглолтыг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Монгол Улсын ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд, төрийн байгууллагуудын төлөөлөл, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд хүрэлцэн ирж, үзэж сонирхлоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *