Төрийн албан хаагчид олгох 1 удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь өвлүүлнэ


Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож 36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгож ирсэн.

Гэвч төрийн албанаас чөлөөлөгдсөн ч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадалгүй нас барах тохиолдол цөөнгүй байгаа юм. Тиймээс 36 сарын цалингийн дундажтай тэнцэх буцалтгүй тусламжийг түүний ар гэрт олгож байх Засгийн газрын тогтоол гарлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *