448 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа


“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжаагаар 19.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 448.0 мянган тонн эрчим нүүрс хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Үүнд,

  • Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 128.0 мянган тонн эрчим хүчний нүүрс тонн тутмыг 43.90 ам.доллароор арилжаалж 5.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
  • Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 256.0 мянган тонн эрчим хүчний нүүрс тонн тутмыг 43.90 ам.доллароор арилжаалж 11.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
  • Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрс тонн тутмыг 43.90 ам.доллароор арилжаалж 2.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *