Мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлсээр байна


2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Үйлчилгээ, хөгжүүлэлт, олон нийттэй харилцах газраас 21 аймаг, 9 дүүргийн “Фейсбүүк” хуудас хөтлөлтөд хийсэн дүн шинжилгээний талаар салбарын нийт албан хаагчдад мэдээлэл хүргэлээ.

2025 оны 03-09 сард нийгмийн даатгалын салбарын албан ёсны “Фейсбүүк” хуудасны дагагч болон хандалтын тоо тогтмол өссөн дүнтэй байна.

Тухайлбал:

• Нийгмийн даатгалын ерөнхий газрын дагагчийн тоо 160К- 173К;

• Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газрын дагагчийн тоо 23К -25К

• Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын газрын дагагчийн тоо 2.7К-5.6К болж нэмэгдсэн.

2025 оны 01-11 сард Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Фейсбүүк” хуудасны хандалтын тоо 25 сая-д хүрээд байна.

Бид ажил олгогч аж ахуйн нэгж, иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйлчилгээний мэдээллийг шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхээр зорин ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *