240 хүүхэд шинэ сургуультай боллоо


Улсын төсвийн хөрөнгөөр Ховд аймгийн Манхан суманд 240 хүүхэд хичээллэх хүчин чадалтай сургуулийн барилга барьж дууслаа. Үүнийг 11 дүгээр сарын 25-нд Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комисст шалгуулж, ашиглалтад хүлээлгэн өгөв.

Барилгын зураг төслийг “Алтайн газрын хүч” ХХК гаргаж, “Бүтээмж тауэр” ХХК барьжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *