Монголбанк 2025 оны 11 дүгээр сард 899.5 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 13.6 тонн үнэт металл худалдан авчээ. Үнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 760.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,665.1 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 14.2 хувиар буурсан үзүүлэлт.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 11 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 467,367.93 төгрөг байв.
