Эрчим хүчний салбарт Эгийн голын төслийг эрчимжүүлнэ


Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” Эрхүү хотноо 2025.12.01-02-нд болж, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монголын талыг ахлан оролцлоо.  

Чуулга уулзалтад МҮХАҮТ болон хувийн хэвшлийн 35 гаруй төлөөлөгчид оролцов. Хоёр улсын хамтын ажиллагааг олон төрлийн салбаруудад хөгжүүлэх боломжтой талаар хэлэлцэж байна.
Бүс нутгийн хөгжлийг хурдасгах Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын дэмжсэн ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл, эрчим хүчний салбарт Эгийн голын төслийг эрчимжүүлэх Монголын талын байр суурийг уламжлав. Түүнчлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн, ялангуяа малын гаралтай бараа, бүтээгдэхүүнийг ОХУ болон бусад оронд хүргэхэд дэмжлэг үзүүлэх, үүнд Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр гэрээ, дэд бүтцийн төслүүд том түлхэц болох юм. 

Чуулга уулзалтын хүрээнд оролцогч улсуудын Танхимын төлөөлөгчид бүс нутгийн худалдааны эргэлтийг сайжруулах талаар хэлэлцэж санал солилцов.Мөн бизнес эрхлэгчдийн B2B уулзалт болсноор чуулга уулзалт  өндөрлөлөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *