Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийдэг боллоо


Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, эзэмшигчийн нэр өөрчлөх, улсын дугаар захиалах, хадгалах үйлчилгээг “E-Mongolia” системээр дамжуулан, цахимаар хийдэг боллоо. Иргэд 5–10 минутын дотор уг системд хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах боломж бүрджээ. Өмнө нь энэ үйлчилгээг авахын тулд иргэд худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, Авто тээврийн үндэсний төвийн салбарт биечлэн хандах шаардлагатай байсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *