Эх хүүхдийн нэрэмжит хандивын барилдаанд 256 бөх зодоглоно


“Эх, хүүхэд”-ийн нэрэмжит хүчит бөхийн хандивын барилдаан” 2025 оны 12 сарын 7-нд зохион байгуулагдахаар боллоо. Монголын үндэсний бөхийн холбоо болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран ажиллах санамж бичиг байгуулж, “Эх, хүүхдийн эрүүл мэнд — Эх орны эрхэм баялаг” уриатай тус төвтэй хамтын ажиллагааг эхэлжээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-ийн алсын зайн сургалтын төвийг шинэчлэн тохижуулах, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангаж дэмжлэг үзүүлэх юм. Тус барилдаанд улс, аймаг, цэргийн алдар цолтой, өндөр чансаатай 256 хүчит бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна. Ташрамд дурдахад ЭХЭМҮТ нь жилд 315,875 эх, хүүхэд эмэгтэйчүүдэд амбулаторийн тусламж, үйлчилгээ, 32,972 эх, эмэгтэйчүүд хүүхдэд хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлдэг.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *