Өнөөдөр өглөөний байдлаар агаарын чанарын индексийг харвал, Баянхошуунд 242 бохирдолтой байна. Өчигдөр 13 цагийн орчимд Баянхошуунд 302 буюу хамгийн өндөр бохирдолтой гарчээ. Харин Хайлааст-158, 5 буудал-113, Шархад-109, Яармаг-109, МҮОНРТ-123, 100 айл-109 буюу бага бохирдолтой. Монгол газар-80, Ургах наран-84, 1-р хороолол-77, Нисэх-74, Мишээл экспо-54, Баруун 4 зам-91 буюу хэвийн бол Эрдэнэт хотод агаарын чанарын индекс сайн буюу агаар цэвэр хэмээн гарч байна.

