Сүхбаатар аймагт орон сууцны тааз нуржээ. Энэ талаар нэгэн иргэн ”Өнөө өглөө ягаан 24-ийн байрны хоёрдугаар давхарт оршин суугч иргэний байр, гал тогооны тааз нурлаа. Энэ байрыг 60 гаруй жил ашиглаж байгаа. Үндсэндээ ашиглах хугацаа дууссан. Олон жил болсон дээврийн дам нуруу нь ялзарч нуран ийм байдалтай болсон. Азаар хүний бие, эрүүл мэндэд хохирол учраагүй. Гаднахыг нь будахаас илүүтэй дотор шугам сүлжээ, үндсэн хийцийн засвар арчлалтад анхаармаар юм” гэлээ. Цаашид тус байрны оршин суугчид аюулгүй байдлаа хангуулахаар аймгийн удирдлагууддаа ханджээ.

