С.Цэнгүүн: Надаас асуулгүйгээр Хөгжлийн бодлогын зөвлөлд оруулсан байсан


Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 37 судлаач, шинжээчээс бүрдсэн, орон тооны бус Хөгжлийн бодлогын зөвлөл байгуулснаа өчигдөр зарласан. Уг зөвлөлд багтсан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн цахим хуудсаараа мэдэгдэл хийж, уг зөвлөлөөс гарахыг хүслээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Надаас санал асуулгүйгээр нэр оруулсан байсан учир хасаж өгөхийг хүссэн байгаа. УИХ-ын гишүүний хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *