Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын дөрвөн ногоон цагаагчин тахиа өдөр


Аргын тооллын 12 сарын 18, Бархасвадь гараг. Билгийн тооллын 29, Онгоц одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс засуулбал: Сүлд тэнэж одно тохиромжгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *