Монгол Улсад 11 дүгээр сарын 30-ны байдлаар гадаадын 138 улсын 37.097 иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна.
Эдгээр иргэнийг улсаар нь ангилбал:
- АНУ-ын 1175,
- БНСУ-ын 1777,
- БНЭУ-ын 2278,
- ОХУ-ын 3020,
- БНХАУ-ын 22868 иргэн,
- Бусад улсын 5979 иргэн байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 3%, үүний дотор нэг улсын иргэн 1% хүртэл байх боломжтой. Өнөөдрийн байдлаар хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь манай улсын нийт хүн амын 1.05%-ийг эзэлж байгааг Гадаадын иргэн, харьяатын газар мэдээллээ.
Монгол Улсад хамгийн олон иргэ нь оршин сууж байгаа улс:
- БНХАУ-ын иргэд 0.64 хувь,
- ОХУ-ын иргэд 0.08 хувь,
- БНЭУ-ын 0.06,
- БНСУ-ын иргэд 0.05 хувь,
- АНУ-ын иргэд 0.03 хувийг эзэлж байна.
Оршин сууж буй зорилго:
- Албан зорилгоор 585,
- Хөдөлмөр эрхлэх зорилгоор 19092,
- Суралцах зорилгоор 5304,
- Хөрөнгө оруулах зорилгоор 5804,
- Цагаач 1767,
- Шашны зорилгоор 140,
- Гэр бүлийн зорилгоор 3260,
- Хувийн бусад зорилгоор 1145 гадаадын иргэн байна.
