“Friends” цуврал киноны Чандлер Бингийн дүрд тоглосон жүжигчин Мэттью Перри олон жил сэтгэл гутрал, муу зуршилтайгаа тэмцэж яваад 2023 онд хууль бус эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан. Энэ нь тухайн үед энтертайнмент ертөнцийг донсолгохуйц харамсалтай мэдээ болж байв.
Жүжигчин Мэттью Перри “Кетамин” гэдэг хууль бус эмийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан нь тогтоогдсон. Тэгвэл Мэттью Перрид хууль бусаар “Кетамин” борлуулдаг байсан, АНУ-ын Калифорни мужийн эмчийн гэм бурууг шүүх хурал өчигдөр буюу лхагва гарагт болж, түүнд 2.5 жил хорих ял оноосон байна.
Эх сурвалж: Reuters
