“Зайрмаган” нууранд автомашин живжээ


Дорноговь аймагт өнгөрсөн зун бороо их орсны улмаас тогтсон нууранд автомашин живсэн тохиолдол гарчээ. Энэмэтчилэн тус аймагт тогтоол нуур олноор үүссэн нь мөс цөмрөх эрсдлийг дагуулж байгааг талаар  Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тухайлбал, Даланжаргалан сумын нутаг дахь “Зайрмаган” нууранд автомашин живсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт бүртгэжээ. Иймд иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар анхаарал болгоомжтой зорчих, цаг хожих, зам товчлох зэргээр нуурын мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж, тохиолдож болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Дорноговь аймгийн Онцгой байдлын газар


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *