Улаанбаатар-Хөвсгөлийн Тариалан-Хатгал-Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэдэг нийтийн тээврийн автобусыг 12 дугаар сарын 12-ноос явуулахаар боллоо. Энэ чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг Авто тээврийн үндэсний төв түр зогсоосон байв. Уг үйлчилгээг сэргээхээр шийдвэрлэжээ.
Цагийн хуваарь:
Улаанбаатар хотын “Драгон” зорчигч тээврийн төвөөс 7 хоног бүрийн баасан, ням гарагт 10:00 цагаас хөдөлнө.
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос 7 хоног бүрийн баасан, ням гарагт 07:30 цагаас хөдөлнө.
Зорчигч тээвэрлэх үнэ:
- Том хүн – 88400 төгрөг
- Хүүхэд – 44200 төгрөг
