АНУ-д 100% тэтгэлгээр сурч байсан Э.Билгүүн хүчингийн хэргээр 25 жил хорих ял авах нь


Монгол Улсын иргэн Э.Билгүүн “Томүжин” алтернатив сургуулийг 2021 онд төгсөж, 2023 онд АНУ-ын Корнелл их сургуульд 100%-ийн тэтгэлгээр суралцаж эхэлжээ. Тэрээр Корнелл их сургуулийн дотуур байранд гадаадын оюутныг согтуу байхад нь бэлгийн харьцаанд орсны улмаас 25 хүртэлх жил хорих ялаар шийтгүүлэхдээ тулаад байна.

АНУ-ын шүүхээс гаргасан албан тайлбарыг хэсэгчлэн танд хүргэе:

-2024 оны 9-р сарын 1-ний өдөр Корнелл их сургуулийн кампус дотор байрлах дотуур байрны өрөөнд нэгэн эмэгтэй оюутныг бие махбодио хянах чадваргүй байхад нь түүнтэй бэлгийн харилцаанд орсон гэж прокурорууд мэдэгджээ. Энэ үед Энхбаярын Билгүүн тухайн охины өрөөнд зөвшөөрөлгүй орж, хүчиндсэн байна. Уг хэрэг болсон өдрөөс 12 хоногийн дараа Э.Билгүүнийг цагдаа баривчилжээ.

Түүний гэм бурууг шүүх хурал жилийн дараа буюу 2025 оны 11-р сарын 17-нд эхэлсэн байна. 2025 оны 11-р сарын 24-нд шүүх Э.Билгүүнийг “First-Degree Rape” буюу хамгийн хүнд хэлбэрийн хүчингийн хэрэг ба “Second-Degree Burglary” (хүний эзэмшилд зөвшөөрөлгүй нэвтэрч орсон) гэх гэмт хэргүүдээр буруутай гэж шийтгэжээ. Энэ нь Америкт хүнд төрлийн гэмт хэрэгт тооцогддог. Иймд батлан даалт авах эрх олголгүйгээр түүнийг шүүхээс шууд хорих анги руу шилжүүлсэн байна.

Энэ гэмт хэрэг нь Нью-Йорк мужийн хуулиар Class B felony гэж тооцогддог. Хамгийн ихдээ 25 жил хорих ялтай.

Э.Билгүүнийг яллах шүүх хурлыг 2026 оны 2-р сарын 24-нд товложээ. Түүнд хүчингийн хэргээр 5–25 жил, нэмээд хүний өмч хөрөнгөд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэргээр ял оноох магадлалтай.

Прокурорууд шүүхэд яллах баримтуудыг “Хохирогч бие махбодио хянах чадваргүй байсан” гэх үндэслэлээр танилцуулжээ. Хэрвээ шүүх xатуухан шийтгэвэл мужийн хуулийн дагуу Э.Билгүүн олон жил шоронд суух болно.

Корнелл их сургууль энэ хэргээс болж, сургуулийн орчинд болсон бэлгийн хүчирхийллийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ.

АНУ-д согтуу, тасарсан эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орох нь хамгийн хүнд хэлбэрийн хүчингийн гэмт хэрэгт тооцогддог. Хохирогч зөвшөөрөл өгөх боломжгүй, ухаангүй, бие махбодын хувьд өөрийгөө хамгаалах чадваргүй байсан үед бэлгийн харьцаанд орох ёсгүй гэдгийг эрэгтэй хүн бүр сайтар ухамсарлахыг тус улс хуулиар шаарддаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *