Хөвсгөлийн гол, нууруудын мөс 5-15 см нимгэн байна


Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр Хөвсгөл нуур Хатгал тосгон орчимд хадаалж, нимгэн мөсөн бүрхүүлтэй болжээ. Ханх сум болон нийт уртын дагуу захалж хөлдсөн, мөсөн захтай, задгай байна.
Хөвсгөлийн уулс болон Хангай нуруунаас усжих Сэлэнгэ, Идэр, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Бүгсий, Хороо, Эг, Үүр зэрэг гол мөрөн хадаалж, битүү мөсөн бүрхүүл тогтжээ. Мөсний зузаан 10-45 см байгаа нь мөн үеийн дунджаас 5-15 см-ээр нимгэн байгаа аж. Хөвсгөлийн уулсаас эх авсан Шишхэд голын мөсний зузаан ажиглалтын цэг орчимд 60 см байгаа нь мөн үеийн дунджаас 15 см-ээр зузаан байна. Тухайлбал:

  • Сэлэнгэ мөрөн 25 см, зарим хэсгээр хадаалж, мөсөн захтай
  • Эг гол Хатгал тосгон, нуурын хоолой хэсэг мөсөн захтай задгай
  • Дэлгэрмөрөн гол 32 см, гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй
  • Бэлтэс гол 45 см, гол хадаалж нимгэн битүү мөсөн бүрхүүлтэй
  • Бүгсий гол 12 см, гол хадаалж нимгэн битүү мөсөн бүрхүүлтэй
  • Эг гол хадаалж нимгэн битүү мөсөн бүрхүүлтэй
  • Үүр гол 45 см гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй
  • Идэр гол 20 см, гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй
  • Шишхэд гол 60 см, гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй
  • Хөвсгөл нуур 15 см Хатгал орчимд хадаалж мөсөн бүрхүүлтэй
  • Хөвсгөл нуур Ханх сумын төв орчимд мөсөн захтай

Иймд гол нуурын мөс хүн, мал, машин автотээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Хөвсгөл Онцгой байдлын газа. онцгойлон анхааруулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *