Ардчилсан хувьсгалын 35, ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25, Ардчилсан холбоо байгуулагдсаны 36 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой, өндөр чансаатай, хүчит 128 бөхийн хүндэтгэлийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож үзүүрлэв.

Түрүү бөхийн бай шагнал болох 10 сая төгрөгийг Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гардууллаа. Үзүүр бөхийн шагнал 6 сая төгрөгийг УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга гардуулав.

