Зеленский Лондонд Европын удирдагчидтай уулзахаар бэлдэж байна


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр Англи улсын Лондон хотноо Европын удирдагчидтай уулзаж, дайны асуудлын талаар хэлэлцэхээр бэлдэж байна.

Доналд Трамп Украины Ерөнхийлөгч Зеленскийг энх тайвныг тогтоох төлөвлөгөөнд шинээр оруулсан зүйл заалтуудыг уншаагүй гэж ням гарагт шүүмжилжээ. Доналд Трамп энэ талаар “Бид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай ярилцсан. Хэдхэн цагийн өмнөх байдлаар Ерөнхийлөгч Зеленский энх тайвныг тогтоох хэлэлцээрт оруулсан шинэ өөрчлөлтүүдийг уншаагүй байгаад нь миний урам хугарлаа” гэж мэдэгджээ.

Мөн Доналд Трамп “Энх тайвны хэлэлцээрт Оросын тал сэтгэл хангалуун байгаа. Харин Зеленский үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх шиг байна” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *