Монголоос алдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эргүүлэн авлаа


Тарбозаврбатаар, Теропод, Орнитомимозавр, Гидрозавр зэрэг 70-65 сая жилийн тэртээ Монголын говьд амьдарч байсан үлэг гүрвэлийн 29 багц чулуужсан олдворыг Франц улсаас Монгол Улсад эгүүлэн өгөх хэлэлцээнд гарын зсэг зурлаа.

Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ төлбөргүй хүлээлцэх актад гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 08-нд Парист боллоо. Тус улсын хууль сахиулах байгууллагын шалгалтаар эдгээр олдворууд нь Монгол Улсын говиос олддог үлэг гүрвэлийн чулуужсан олдвор болохыг тогтоожээ. Шинжлэх ухааны нэн өндөр ач холбогдолтой эдгээр олдворуудын ясны хэсгүүдэд шинжилгээ хийснээ шинжээчид дүгнэлтдээ дурдсан байна.

Дээрх олдворыг эгүүлэн авах ажил 2016 оноос эхэлсэн бөгөөд хоёр талын холбогдох байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү эцэслэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *