Нийт нутгийн 75 хувьд цастай ба өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхцийн хэмжээ 12 хувиар, цасны зузаан Увс, Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Дорнод аймгийн нутгаар 6-16 см-ээр нэмэгдсэн талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.



Цаашлаад зарим аймаг сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа юм. Тухайлбал, Баян-Өлгий аймагт зудын эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд онцолж буй. Тус аймгийн нийт газар нутгийн 68 хувь цастай байна.

