Paramount компани 108 тэрбум ам.долларын санал тавьж, “Warner Bros Discovery”-г худалдан авах өрсөлдөөн улам ширүүслээ


Өнгөрсөн баасан гарагт Netflix компани “Warner Bros Discovery”-г 72 тэрбум ам.доллараар худалдаж авах тохиролцоо хийсэн нь энтертайнмент ертөнцийг донсолгосон томоохон шуугиан дэгдээсэн билээ.

Зах зээлд маш их хувь эзэлдэг Netflix компани “Warner Bros Discovery”-г худалдан авах нь зах зээлд эзлэх хувийг хэт давуу болгож, монополын асуудал үүсгэнэ гэж шинжээчид үзэж байв. Бүр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хүртэл уг худалдан авалт монопол үүсгэж магадгүй тул уг хэлэлцээрт хөндлөнгөөс оролцоно гэж даваа гарагт мэдээлж байв.

Netflix компани “Warner Bros Discovery”-г худалдаж авах нь хэлэлцээрийн шатандаа явж байгаа ба энэ үед гал дээр тос нэмнэ гэгч болж, Paramount компани “Warner Bros Discovery”-г 108 тэрбум ам.доллараар худалдаж авах шинэ санал тавьж, өрсөлдөөн улам ширүүслээ.

“Warner Bros Discovery” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл “Paramount”-ийн тавьсан саналыг бодолцож үзэх ч гэсэн яг одоогоор ямар нэг шийдвэр гаргахгүй байхаар шийджээ.

Эх сурвалж: Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *