Б.Жавхлан: Оны эцэст ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөж олгох зохицуулалт хийнэ


Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгөх үеэрээ ажилгүйдлийн тэтгэмжийн асуудлын талаарх асуултад хариуллаа. Тэрбээр,

“2025 оны төсөв батлах үед ажилгүйдлийн тэтгэмжийн төсөв батлагдаагүй. Ингээд 2025 оны зургадугаар сард УИХ-аас баталсан 2026 оны төлөвлөгөөнд төрийн албан хаагч нарын нийт тоог 9 хувиар буулгах талаар тусгасан. Хэрэв 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хаагчдын тоог бууруулбал нэг дор маш том цохилт болно.

Энэ жилийн тэтгэмжийн санд байгаа хөрөнгө одоогоор хүрэхгүй байгаа. Гэхдээ оны эцэст төсвийг ерөнхийлөн захирагч нараас тодорхой хэмжээний хэмнэлт гарна, тэр хэмнэлтээс ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөж олгох зохицуулалт хийнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь төсвийн хуваарийн асуудал юм. Түүнээс биш ажилгүйдлийн тэтгэмжийн хоцрогдол бол татварын орлого бүрдүүлэлттэй шууд холбоогүй” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *