Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Өнөөдрийн хуралдаанаар 2025 оны жилийн эцэс хүртэлх төсвийн гүйцэтгэлтэй холбоотой үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал, 2025 оны жилийн эцэс хүртэлх батлагдсан төсвийн хуулийн дагуу орлого бүрдүүлэлт дээр онцгой анхаарч ажиллах мөн орлогодоо тааруулж зардлаа эрэмбэлж ажиллахыг сайд нарт үүрэгдлээ.
Түүнээс гадна хэмнэлтийн хууль дээр онцгой ажиллах ёстой. Цалин, нийгмийн даатгалын зардал, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, ОБЕГ, Эрүүл мэндийн зохих зардлуудыг тэргүүнд, ямар нэг саадгүйгээр санхүүжүүлэхээр боллоо. Цаашлаад шинэ жил болон бусад баяр ёслолыг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй байх, бэлэг дурсгалын зүйлийг төсвийн мөнгөөр бэлдэхгүй байх зэрэг хэмнэлтийн хуулийн зохих зүйл заалтыг чандлан сахих даалгаврыг өглөө.
Энэ жилийн хувьд 140,8 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц хөрөнгө батлагдсан байгаа. Үүнээс 20 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өвлийн хүндрэлтэй холбоотойгоор зарцуулахыг үүрэгдсэн. Мөн хуримтлагдсан өрийгхарахад, уул уурхайн салбарын хэд хэдэн төрлийн татварын өр хамгийн ихээр хуримтлагдсан байгаа. Тиймээс өнөөдрийг хүртэл уул уурхайн салбарт үзүүлж байгаа хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлыг зогсоох, хязгаарлах саналыг боловсруулах үүрэг өглөө” гэж мэдээллээ.
