Автобусны төлбөрөө төлөөгүй хүүхдийг хөөж буулгасан жолоочид арга хэмжээ тооцох боломжгүй гэлээ


Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн санал, гомдол, талархлыг хүлээн авч ажилладаг. Тэгвэл нэгэн иргэнээс “1-119 гарааш дугаартай автобусны жолооч автобусны картгүй хүүхдүүдийг хөөж буулгасан” гэх гомдол ирсэн байна. Үүнтэй холбоотойгоор НТБГ-аас дараах тайлбарыг өглөө.

“Зорчигч тээвэрлэх дүрэмд “Жолооч тээврийн хөлс төлөөгүй зорчигчдод үйлчлэхээс татгалзана” гэж заасан байдаг тул жолоочид арга хэмжээ тооцох боломжгүй. Нийтийн тээврээр үйлчлүүлж буй хүүхдүүдийг багаас нь төлбөрөө төлөх, ахмад хүмүүст хүндэтгэлтэй хандах, соёлтой үйлчлүүлж, сургах хэрэгтэй байна” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *