220 хүн машинаа хулгайд алджээ


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 22-р хорооноос энэ сарын 9-нд машинаа хулгайд алдлаа гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Иргэд машинаа халаах нэрийдлээр асаалттай, цоожлохгүй орхисны улмаас алдаж байгаа аж. 2025 он гарсаар машинаа хулгайд алдсан 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Иймд машинаа түгжиж, заавал эзэнтэй үлдээж байхыг санууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *