Венесуэлийн сөрөг хүчний намын удирдагч, Нобелын энхтайвны шагналт Мариа Корина Мачадо энэ оны 1-р сараас хойш олны нүдэнд ил гаралгүй нуугдаж байсан билээ. Тэгвэл тэр лхагва гаргийн орой Норвегийн нийслэл Осло хотод олны нүдэнд ил гарчээ.
Венесуэлийн Засгийн газар түүнийг гадаад руу зорчихыг хориглож, “Хэрэв гадаад руу зорчвол оргон зайлагч гэж тооцно” хэмээн сүрдүүлж байсан ч Мариа Норвегийн Осло хотод очиж чадсан байна. Тэр “Гранд” зочид буудлын цонхоор дэмжигчид рүүгээ гараараа даллаж, сэтгэл хөдлөлөө илэрхийлжээ.
Мариа өнгөрсөн 9-р сард Нобелын энхтайвны шагналын эзнээр тодорсон ч шагналаа өөрийн биеэр гардаж аваагүй байв. Тэгвэл өчигдөр өглөө түүний охин Ана Кирона Соса ээжийгээ төлөөлж, уг шагналыг нь гардан авчээ.
Эх сурвалж: BBC
