Отрын бүс нутагт эзэн нь тодорхойгүй 6000-7000 адуу байна


Манай улсад отрын 9 бүс бий. Эдгээр бүсэд ахмад настан 70, жирэмсэн 25, хөгжлийн бэрхшээлтэй 14, 0-6 насны 82 хүүхэд, 6-18 насны 243 хүүхэд амьдарч байна. Улсын хэмжээнд 16,6 мянган малчин өрхийн 5,7 сая мал өвөлжиж, хаваржина. Тухайн бүс нутагт оторлох хүсэлтэй иргэд цахимаар хүсэлт илгээн зөвшөөрөл авдаг байна. Гэвч малчид зөвшөөрөлгүйгээр малаа отрын бүс нутагт оруулах тохиолдол гарчээ. Тухайлбал, отрын бүс нутагт эзэн нь тодорхойгүй 6000-7000 адуу байна. Отрын бүс нутагт зөвшөөрөлгүй малаа оруулснаар малчдын дунд зөрчилдөөн үүсэж байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *